Хорт хавдрын судалгааны ажлын тэргүүлэх чиглэл
A short description introducing visitors to your portfolio and the services you offer
Судалгааны стратегийн товч танилцуулга
Шинжлэх ухааны дэвшилтэт технологит суурилсан, дараах чиглэлийн суурь судалгааг хөгжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөр төлөвлөн хэрэгжүүлэх замаар хорт хавдрын сэргийлэлт, хяналтыг үр дүнтэй болгоно.
Судалгааны тэргүүлэх чиглэлийн үндэс
Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэсэн судалгааг дараах тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ.
Өвчлөлийн ачаалал
Монгол Улсад өндөр тохиолдож буй хавдрын төрлүүд
Шинжлэх ухаан
Шинэ оношилгоо, биомаркер, молекулын судалгаа
Клиник практик
Судалгааны үр дүнг оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэх
…
Тэргүүлэх чиглэл
Хавдрын бүртгэлээс шалтгаалан доорх судалгааны чиглэлүүдэд дээрх үндэслэлийн дүнд тэргүүлэх чиглэлээр судалгааны ажил хийж байна.
Хорт хавдрын судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, 2016-2025 он
- Хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн (хүрээлэн буй орчин, хоол хүнс, хорт зуршил ба бодисын солилцоо, халдвар г.м) хамаарлын судалгаа
- Хорт хавдар болон генетикийн хамаарлын судалгаа
- Хорт хавдрын молекул патологийн судалгаа
- Хорт хавдрын оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх эмнэлзүйн туршилт судалгаа
- Хавдрыг эрт илрүүлэх, үр дүнтэй эмчлэх, хавдраар өвчлөгсдийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх оновчтой аргуудыг боловсруулан практикт нэвтрүүлэх
• Хорт хавдрын бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох