2026 ОНЫ ХАВДАР СУДЛАЛ СЭТГҮҮЛД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Энэхүү сэтгүүлийг “Хавдар судлал” нэртэйгээр анагаахын сэтгүүлүүдийн улсын бүртгэлд 1999 онд (1999-0524) албан ёсоор бүртгүүлсэн. 2001 оноос “Хавдар судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг өгүүлэл хэлбэрээр нийтлэн, судлаачдын хүртээл болгож эхэлсэн.
НИЙТЛЭХ БҮТЭЭЛИЙН ТӨРЛҮҮД
“ХАВДАР СУДЛАЛ” сэтгүүлд дараах хэлбэрийн бүтээлүүдийг нийтлэнэ:
ТЭРГҮҮН ӨГҮҮЛЭЛ (Original Articles)
Хавдар судлалын салбарын ойд зориулсан хөгжлийн түүхэн өгүүлэл, нэрт эмч, мэс засалч, эрдэмтдийн тухай нийтлэл, нийгэмлэг болон удирдах албаны хүмүүсийн мэндчилгээ, салбарын тулгамдсан асуудал хөндсөн өгүүлэл, салбарын хөгжлийн орчин үеийн ололт амжилтын талаарх нийтлэл байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ (Scientific Articles)
Өгүүлэл нь судалгаа шинжилгээний ямар нэг үр дүнг нэгтгэн дүгнэж, дүгнэлт өгсөн, шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан бие даасан бичил зохиол юм. Судлаач бүхэн судалгааны ажлынхаа явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх үүрэгтэй.
📋 СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛИЙН БҮТЭЦ:
- Гарчиг (Title)
- Зохиогч (Author)
- Хураангуй (Abstract)
- Удиртгал (Introduction)
- Арга зүй (Methods)
- Үр дүн ба хэлэлцүүлэг (Results and Discussion)
- Дүгнэлт (Conclusions or Summary)
- Талархал (Acknowledgments)
- Ном зүй (References)
- ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГА, ТЕХНОЛОГИ (New Techniques)
Хавдар судлалын салбарт нэвтэрч үр дүн нь нотлогдсон олон улсын жишигт нийцсэн арга, технологи байна. Нийтлэл нь гарчиг, үндэслэл, аргачлал, үр дүн, хэлцэмж (давуу талаа бичсэн), дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна. Хийх аргачлал тодорхой бичигдсэн, зургаар илэрхийлсэн байвал сайн.
- ТОХИОЛДЛЫН ТАНИЛЦУУЛГА (Case Reports)
Ховор, сонирхолтой, туршлага санамж авах тохиолдлын талаар гарчиг, үндэслэл, тохиолдлын танилцуулга, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна. Тохиолдлын танилцуулга хэсэг нь дэлгэрэнгүй, зургаар илэрхийлсэн, эмнэл зүйн танилцуулгыг баримт нотолгоогоор харуулсан (бүх төрлийн шинжилгээний арга, дүрс оношилгооны зураг г.м) байвал сайн.
- ХЭВЛЭЛИЙН ТОЙМ (Medical Reviews)
Гарчиг, хэвлэлийн тойм, ном зүй гэсэн бүтэцтэй, тухайн сэдвээр хэвлэгдсэн сүүлийн үеийн ном, сэтгүүлийн материалыг түлхүү оруулсан мэдээлэл сайтай байх ёстой.
- МЭДЭЭЛЭЛ (Information)
Хавдар судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг, тасаг, багийн танилцуулга, шинээр Анагаах ухааны боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн танилцуулга, зургийн хамт, гадаадад мэргэжил дээшлүүлсэн, олон улсын хуралд оролцсон тухай тэмдэглэл гэх мэт эмч, судлаачид өгөөжтэй мэдээлэл байх шаардлагатай.
- ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА (New Publications)
Хавдар судлалын чиглэлээр туурвигдсэн шинэ номын тухай товч байх бөгөөд номын нүүр хуудсыг өнгөтөөр хэвлэж, зохиогчдын нэр, хэнд зориулсан, номын бүтэц, гол агуулгыг бичнэ.
БИЧИГЛЭЛД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА:
ШААРДЛАГА | ТОДОРХОЙЛОЛТ |
Үгийн хэмжээ | Ном зүйг оролцуулаад 12,000 үгээс хэтрэхгүй |
Үсгийн фонт | Arial фонт, 12 pt, мөр хооронд 1.5 зай |
Хуудасны зай | A4 (210×297 мм): зүүн 3 см, баруун 2 см, доор 2 см |
Зураг, хүснэгт | Хүснэгт нь заавал нэр, толгой, үндсэн хэсэгтэй байна. Нэмэлт тайлбар хэрэгтэй бол хүснэгтийн доод талд footnote хэлбэрээр оруулна. Хар-цагаан өнгөтэй, энгийн байна. Зураг нь JPG/BMP/GIF форматаар байна. |
Файл формат | MS Word 2003 ба түүнээс хойшхи (.doc эсвэл .docx) |
Формат | header, footer, footnote командыг ашиглахгүй. |
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУГАЦАА
⏰ Бүтээл хүлээн авах хугацаа:
2026 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл badamsuren@cancer-center.gov.mn хаягаар хүлээн авна.
⏰ Бүтээлийг хянаж, тодруулга, засвар хийх хугацаа:
2026 оны 08 сарын 25-ны өдрийн дотор байна.
⏰ Сэтгүүлд нийтлэх:
Шаардлага хангасан бүтээлүүдийг Хавдар судлал сэтгүүлд үнэ төлбөргүй хэвлэх ба шаардлага хангаагүй тохиолдолд материалыг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдэлнэ.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО НЬ:
Сэтгүүлд ирүүлсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулж, “Хавдар судлалын тулгамдсан асуудлууд 2026” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх илтгэлийн хугацаа, хуваарийг судлаач нарт цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ.
📧 ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
Цахим шуудан: badamsuren@cancer-center.gov.mn
Утас: +976 99086529
━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━
Эмч, судлаачид, эрдэмтэд та бүхнийг “ХАВДАР СУДЛАЛ” сэтгүүлийн
2026 оны дугаарт бүтээлээ ирүүлэхийг урьж байна.