ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Хавдар судлалын үндэсний төвийн “Эрдмийн зөвлөлийн дүрэм”-ийг 2026 оны 2 дугаар сарын 1-нд Эрдмийн зөвлөлийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Батболдын … тушаалаар батлав.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Эрдмийн зөвлөлийн /цаашид зөвлөл гэх/ зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Зөвлөлийг ХСҮТ-ийн болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн 15-аас доошгүй гишүүнтэйгээр ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулна.
1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрүүл мэндийн салбарын бодлого, ХСҮТ-ийн дүрмийг мөрдлөг болгоно.
1.4. Эрдмийн зөвлөл нь дарга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
1.4.1. Зөвлөлийн дарга нь ХСҮТ-ийн Ерөнхий захирал байна.
1.4.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга /цаашид “НБД” гэх/ нь ХСҮТ-ийн эрдэм шинжилгээний албаны дарга байна.
1.4.3. Зөвлөлийн гишүүн нь боловсролын доктор (Ph.D)-оос дээш эрдмийн зэрэг, цолтой байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа хурлйг зохион байгуулахтай холбогдох зардлыг эрдэм шинжилгээний ажлын төсөвт тусгаж, ХСҮТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулж зарцуулна.
ХОЁР. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Эрдмийн зөвлөл дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.1.1. Хавдар судлалын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг салбарын тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн тодорхойлох,
2.1.2. Эрдэмтэд, судлаачдын гүйцэтгэх судалгааны /ШУТ-ийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажил, цөм болон инновацийн төсөл, гэрээгээр гүйцэтгэх туршилт судалгааны ажил/ төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж зөвлөх, шалгаруулж, шийдвэрийг холбогдох байгууллагад дэвшүүлж шийдвэрлүүлэх
2.1.3. ХСҮТ-ийн судалгааны ажлын чадавхийг бэхжүүлэх, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж, төсөл, хөтөлбөр боловсруулах, ХСҮТ-ийн Захирлын зөвлөлд дэвшүүлж шийдвэрлүүлэх
2.1.4. ШУТ-ийн төсөл, цөм технологи, инновацийн төсөл, хамтарсан судалгааны ажлын арга зүйг хэлэлцэж, батлах, гүйцэтгэлд хяналт тавьж, судалгааны тайланг хэлэлцэх
2.1.5. Хавдар судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гарч буй хөтөлбөр, стратеги, заавар, журмыг боловсруулах, түүний онолын түвшин, практик ач холбогдлыг дээшлүүлэхэд албан ёсны санал, зөвлөмж өгөх
2.1.6. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явцад гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг практикт нэвтрүүлэх талаар ажил зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
2.1.7. ХСҮТ-ийн баазад түшиглэн хийгдэх судалгааны ажлын арга, аргачлалыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх
2.2. Эрдмийн зөвлөл дор дурдсан эрхтэй.
2.2.1. Шаардлага хангахгүй байгаа төсөл хөтөлбөрийг засварлах, өөрчлөлт хийх талаар зөвлөмж өгөх, шаардлагатай нөхцөлд зогсоох
2.2.2. ХСҮТ-ийн болон бусад холбогдох хууль, дүрэм журамтай нийцэхгүй, ес зүйн хувьд шаардлага хангаагүй судалгааны ажлыг ХСҮТ-д хийхийг зөвшөөрөхгүй байх
2.2.3. Зохих шаардлага хангаагүй, бүрдүүлэлт дутуу материалыг хэлэлцэхгүйгээр эзэнд нь буцаах
2.3. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа
2.3.1. Зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан байна.
2.3.2. Зөвлөлийн хуралдааныг Эрдмийн зөвлөлийн дарга, даргын эзгүйд аль нэг гишүүн удирдана.
2.3.3. Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Эрдэмтэн нарийн бичгийн дарга эрхэлж, эцсийн шийдвэрийг хурлаар баталгаажуулна.
2.3.4. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, зөвлөлийн шийдвэрийг батлуулж, мэдээлэх ажлыг эрдэм шинжилгээний алба хариуцна.
2.3.5. Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах бөгөөд зөвлөлийн даргын шийдвэрээр ээлжит бус хуралдааны тов зарлан хуралдуулж болно.
2.3.6. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн даргын томилсон магадлах комисс болон экспертийн баг урьдчилан хянан магадалгаа хийнэ.
2.3.7. Зөвлөлийн хуралдаанаас дүгнэлт, санал, зөвлөмж гарах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
2.3.8. Зөвлөл нь өөрийн хэвлэмэл албан хуудас, тэмдэгтэй байна. Эрдмийн зөвлөлийн албан хуудсыг Эрдмийн зөвлөлийн даргын гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.
2.3.9. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн ирц 65-аас дээш хувь байвал хурал хүчин төгөлдөр байна.
2.3.10. Шаардлагатай тохиолдолд хэлэлцэж буй асуудлын чиглэлээр холбогдох салбарын мэргэжилтэн, эрдэмтдийг урьж санал өгөх эрхгүйгээр оролцуулна.
2.3.11. Шаардлагатай тохиолдолд хурлыг хаалттай хийж болно.
2.3.12. Гишүүдийн дунд явуулсан ил болон нууц санал хураалтын 70-аас доошгүй хувийн саналыг үндэслэн зөвлөлийн дарга эцсийн дүгнэлт, шийдвэрийг гаргана.
ГУРАВ. ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Зөвлөлийн дарга дараах эрх, үүрэгтэй.
3.1.1. Зөвлөлийн хуралдааныг удирдах;
3.1.2. Гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих;
3.1.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын баримт бичгийн бүрдэлд
хянан магадалгаа хийх комиссын бүрэлдэхүүнийг томилох;
3.1.4 Шаардлагатай үед хэлэлцүүлэх асуудлыг хянан магадлах, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээч (эксперт)-ийн багийг томилж ажиллуулах;
3.1.5. Зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлах;
3.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэгтэй.
3.1.1. Зөвлөлийн хуралдааныг удирдах;
3.1.2. Гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих;
3.1.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын баримт бичгийн бүрдэлд
хянан магадалгаа хийх комиссын бүрэлдэхүүнийг томилох;
3.1.4 Шаардлагатай үед хэлэлцүүлэх асуудлыг хянан магадлах, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээч (эксперт)-ийн багийг томилж ажиллуулах;
3.1.5. Зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлах;
3.3 Зөвлелийн гишүүн дараах эрх, үүрэгтэй.
3.1.1. Зөвлөлийн хуралдааныг удирдах;
3.1.2. Гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих;
3.1.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын баримт бичгийн бүрдэлд
хянан магадалгаа хийх комиссын бүрэлдэхүүнийг томилох;
3.1.4 Шаардлагатай үед хэлэлцүүлэх асуудлыг хянан магадлах, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээч (эксперт)-ийн багийг томилж ажиллуулах;
3.1.5. Зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлах;
ДӨРӨВ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛӨӨР АСУУДАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4.1. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбоотой дараах баримт бичгийг бүрдүүлж, нарийн бичгийн даргад хуралдаан болохоос ажлын 15-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгнө. Асуудал хэлэлцүүлэх тухай албан хүсэлтээ өгнө.
4.1.1. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудал нь анхан шатны нэгжийн хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн хурлын тэмдэглэлтэй байна.
4.1.2. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудал нь анхан шатны нэгжийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн хурлын тэмдэглэлтэй байна.
4.1.3. Асуудал хэлэлцүүлэгч нь уг асуудлынхаа талаар танилцуулга, шаардагдах бичиг баримтуудыг (Зөвлөлийн даргын баталсан жагсаалтын дагуу) бүрдүүлж, эрдэмтэн нарийн бичгийн даргад ээлжит хурлаас ажлын 15-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгнө.
4.2. Хэлэлцэх асуудалд хянан магадалгаа хийх комисс болон шинжээчийн баг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө дүгнэлт гаргасан байна.
4.3. Хэлэлцэх асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хянаж, хуралдааны дэг, тов болон хэлэлцүүлэх асуудал, шинжээчийн болон магадлах комиссийн дүгнэлтийг гишүүдэд 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
ТАВ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ
5.1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны ирц танилцуулна.
5.2. Хуралдааныг Зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудал, хурлын дэгийг танилцуулна.
5.3. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийн бүрдэл, хянан магадалгаа хийсэн комисс болон шинжээчийн багийн талаар нарийн бичгийн дарга танилцуулна.
5.4. Асуудал хэлэлцүүлэгч илтгэнэ.
5.5. Хянан магадалгаа хийсэн комисс болон шинжээчийн багийн ахлагч дүгнэлтээ танилцуулна.
5.6. Зөвлөлийн гишүүд асуудал хэлэлцүүлэгчийн илтгэл, комиссын дүгнэлттэй холбоотой асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг хийнэ.
5.7. Зөвлөлийн гишүүд санал, дүгнэлт хэлнэ.
5.8. Хэлэлцсэн асуудлын шийдвэрийн талаар санал хураалт явуулна.
5.9. Хуралдааны шийдвэр, тогтоолын төслийг нарийн бичгийн дарга танилцуулна.
5.10. Зөвлөлийн дарга тогтоолын төсөл дээр санал хурааж, тогтоолыг батална.
5.11. Зөвлөлийн дарга хуралдааныг хаана.
ЗУРГАА. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН САНХҮҮЖИЛТ
6.1. Эрдмийн зөвлөл нь хуралдааны танхимтай байх ба бичиг баримтыг хэвлэх, олшруулах, танилцуулах тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
6.2. Гишүүдийн цагийн хөлс, магадлах болон экспертийн багийн гишүүний ажлын хөлсийг Эрдмийн зөвлөлийн жилийн батлагдсан төсвийн дагуу олгоно.
6.3. Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь батлагдсан төсвийн дагуу урамшуулал авна.
6.4. Гадны байгууллага, хувь хүний хүсэлтээр асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцвэл цагийн хөлс болон хурлын бусад үйл ажиллагааны зардлыг асуудал хэлэлцүүлэгч тал хариуцна.